Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг БНХАУ-ын үүрэн холбооны “Чен Фа” компанитай хамтран ажиллахаар болжээ. Тус үүрэн холбооны оператор Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг гар утасны хонхонд ашиглах санал тавьсан аж.
Өчигдөр тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг гэрээнд гарын үсэг зурсан байна. Тун удахгүй Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, Н.Жанцанноровын “Найман шарга” зэрэг бидний аялах, сонсох дуртай дуу дундад улсынхны утсанд жингэнэн дуугарах нь ээ.
С.СЭРГЭЛЭН