Дэлхийн усны нөөц өдөр ирэх бүр шавхагдаж байгаа гэдэг. Тэгвэл дэлхийгээс 48 тэрбум триллион км-ийн алсад оршдог квазарт цэвэр усны их хэмжээний нөөц агуулагдаж буйг Калифорнийн технологийн институтийн эрдэмтэд илрүүлжээ. Нарнаас 100000 дахин том хэмжээтэй тэрхүү оддын бөөгнөрөлд дэлхий дээрх нийт уснаас 140 триллион дахин их цэвэр ус бий аж. Гэсэн ч уг квазар дахь усыг дэлхий рүү шилжүүлэхийн тулд 12 тэрбум жил шаардлагатай хэмээн эрдэмтэд тооцоолжээ.
Соронзон долгион ялгаруулдаг идэвхт цөмтэй оддын бөөгнөрлийг квазар хэмээн нэрлэдэг. “Дэлхийн гадна талд ч ус байдгийн нэг нотолгоо энэ. Тэрхүү усыг зөөж авчрах нь бүтэшгүй мэт санагдаж байгаа ч бид боломжтой бүх хувилбарыг туршина” хэмээн НАСА-гийн эрдэмтэн Мэт Брэдфорд мэдээлжээ.
Б.ЭГШИГ