Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүссэний 100, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хү рээнд монгол хөөмийг хүн төрөлхтний биет бус соё лын өвийн жагсаалтад бүрт гүүлсэнтэй холбогдуулан “Монгол хөөмийн соёлын өв” бага хурал, “Монгол хөөмийн наадам” энэ сарын 19, 20-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус улсад суугаа Монголын ЭСЯ-наас зохион байгуулсан уг арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл “Бидний бахархал, соёлын өв болсон хөөмийг хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн нь монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал болсон. Тэрхүү гайхал тай өвийг дэлхий нийтэд зөвшөөрүүлсэн үндэст ний хувьд нийтэд сур талчлан таниулах, түгээх аж лыг тасралтгүй хийх ёстой.
Эл зорилгоор Олон улсын хөөмийн холбоог байгуулах нь чухал ач холбогдолтой” хэ мээн онцлон дурдав. Тус хуралд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөөмийч Д.Цэрэндаваа монгол хөөмийн гарал үүсэл, төрлийн тухай илтгэл тавьсан байна. Түүнчлэн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, хөө мий судлаач Карол Пэгг монгол, британи судлаачдын хийсэн хөөмийн гарал үүсэл, тө рөл, түүхэн замналын та лаарх судалгааг харьцуулан танилцуулжээ.
Тэрбээр хөө мийг дэлхий нийтэд сурталч лан таниулах, хойч үеийг бэлтгэн, өвлүүлэн үлдээх асуу далд төр засгаас анхаарах, өргөн хүрээтэй ажиллахын чух лыг онцолсон аж. Энэ үеэр мөн “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд “1990 оноос хойших монгол хөөмийн судалгаа, уламжлал, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, хөгж лийн явцад соёлын өвийн уламж лал хэрхэн өөрчлөгдсөн талаар санал солилцон, хөөмийн урлагт хөгжил дэвшил хэрэгтэй ч уламжлалаа авч үлдэх хэрэгтэйг чухалчлан дурджээ.
Д.Ариунболдын саналыг Брита нийн хөөмийч, судлаач Майкл Ормистон мөн онцолж хөөмийн хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтүүдийг баримтад тул гуурлан тайлбарласан нь хуралд оролцогчдын со нирхлыг татжээ. “Мон гол хөөмийн соёлын өв” бага хурлаар Олон улсын хөө мийн холбоог байгуулж, ерөн хийлөгчөөр нь хөөмийч Д.Цэрэндаваа, даргаар хөөмий судлаач, Францын иргэн Тран Хуан Хайг томиллоо. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд Францын хөөмий судлаач Ёохани Куртет, “Хөсөг төн” хамтлагийн ахлагч Д.Ариун - болд, “Трансмонголиа” хамтлагийн ахлагч Ц.Хосбаяр, хөөмийч Ц.Цогтгэрэл, Карол Пэгг, Унга рын иргэн, монгол судлаач Адриэн Гэсэ нарыг сонгосон тухай Элчин сайд Б.Алтангэрэл мэдээлэв.
Монгол хөөмийг сурталчлан таниулах, улс орны судлаач, хөөмийчдийг нэгтгэн, хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэх зорилготой бага хурлын хүрээнд монгол хөөмийн наадмыг Британийн олон улсын оюутны хот хонд зохион байгуулж, Монгол, Британийн хөөмийч, хөгжимчдийн хамтарсан тог лолт болон “Хөсөгтөн” хамт ла гийн бие даасан тоглолт зо хион байгуулжээ. Хөөмийн олон төрлөөр тоглонгоо онц логийг нь тайлбарлан хүргэсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн өвөрмөц тоглолт болжээ.