Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх...
Энэ шүлгийг мэдэхгүй монгол хүн үгүй биз. Бидэнд нэгнээ хайрлах ухааныг уран яруу үгээр холбон хүргэсэн Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны гэгээн дурсгалыг мөнх жүүлэх “Наранбулаг” цогцолборын нээлт найм дугаар сарын 7-нд болох гэж байна. Сүх баа тар аймгийн Наран сум буюу найрагчийн төр сөн нутагт сүндэрлэж буй цогцол борыг түүний ах дүү, хамаатан садан, нутгийнхан нь хамтран байгуулжээ. Цогцол борт О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла”, “Үр хүүхдэдээ хэлсэн үг”, “Наранбулаг” шүлгийг чулуунд сийлж мөнхжүүлснээс гадна эрийн хийморийг бадраадаг хөх чонын хөшөөг байрлуулжээ. Түүнчлэн усан оргилуур, амарч зугаалах талбайтай болгон тохижуулсан аж. Цогцолборын нээлтийн үеэр бэсрэг наадам зохион бай гуулахаас гадна “Гэрэлт хайр” яруу найргийн наа дам хийхээр төлөвлөжээ.
Ж.СОЛОНГО