АНУ-ын Нью-Йорк муж ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Өнгөрсөн ням гаригт тус хотод 653 хос гэрлэлтээ батлуулсан тухай CNN агентлаг дамжуулав. Энэ сарын 24-нд хэрэгжүүлж эхэлсэн уг хуулийн төслийг Нью-Йоркийн Сенатын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, мужийн захирагч Эндрю Куомо гарын үсэг зурсан. Кити Ламберт, Шерил Рудд хэмээх хоёр эмэгтэй Нью-Йоркт гэрлэлтээ батлуулсан анхны хос болжээ. 50 гаруй настай тэд Ниагарын хүрхрээний ойролцоо хуримынхаа ёслолыг хийсэн гэнэ. Үүнээс гадна энэ өдөр хот даяар эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ. АНУ-ын зургаан муж одоогоор ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.