Хэзээ ч нөхөн төлжих чадваргүй эрхтэн бол шүд. Шүдний гадна бүрхүүл цоорч улмаар өвчлөх үе шатыг кариес буюу шүд цоорох гэдэг. Анагаах ухааны хөгжлийн явцад шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг найдвартай бэлдмэлийг хараахан гаргаж аваагүй байгаа энэ үед Сиднейн их сургуулийн эрдэмтэд сайхан мэдээ дуулгаж байна. Шүдний эмч Уэнделл Эвансаар ахлуулсан багийнхан шүд цоорох явцыг хянаж, удирдах арга боловсруулжээ.
Ингэхийн тулд ооны фторын хэмжээ, найрлагад онцгой анхаарч, эмчийн байнгын хяналтад ороход л хангалттай юм байна. Тэрхүү цэвэрлэгч ооны найрлагыг эмч зөвлөх гэнэ. Гэхдээ эл аргаар цооролтыг бүрэн зогсоохгүй ч явцыг хэд дахин багасгах аж. Тэгэхээр эл бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх шатнаас эхлэн хэрэглэвэл шүд цоорох өвчнөөс айх хэрэггүй гэж тэрбээр мэдээлжээ.
Э.ХАНА