Стэнфордын 7-11 насны скаут хүүхдүүд хоёр долоо хоногийн дотор хүүхдийн 1000 ширхэг ном цуглуулснаа Монгол руу илгээхээр болжээ. “Номын гүүр” холбооны шугамаар тус сургуулийн сурагчид уг ажилд хувь нэмрээ оруулсан юм байна. Тэд жил бүр ийн ном цуглуулж, үүнийгээ номын хүрэлцээ багатай орнуудын багачуудад илгээдэг аж.
II ангийн сурагч Паулин Жонес “Ном бол хамгийн үнэтэй бэлэг. Скаутын хүүхдүүд номоо солилцож мэдлэгээ тэлдэг учраас удахгүй бид монгол үлгэрийн ном уншина байх” хэмээн ярьжээ. Эдгээр номыг ирэх сарын сүүлээр Монголд хүргүүлэх аж.
Т.ЖИГҮҮР