“Нисванис” хамтлагийн дуучин Амгаа олон жил гоонь эрийн амьдралаар амьдарсан.
Тэрбээр “Хүний хүүхэд” уран сайхны киноны нээлтэд анх удаа найз бүсгүйн хамт хүрэлцэн ирж, гэр бүлтэй болж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Хосууд мөдхөн үрийн зулай үнэрлэж, аав ээж болох бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Эхнэр нь хөл хүнд болсон тул Амгаа уран бүтээлээ түр завсарлаж, ханийн үүргийг гүйцэтгэн, халамжилж суудаг болжээ.