М.Ичинноров америк нөхрөөсөө салсан гэх яриа саяхнаас газар авах болов.Тэрбээр нөхрөөсөө тусдаа амьдраад нэлээд хугацааг үдсэн билээ.Хөгшин гадаад нөхөртэй гэж хүмүүст байнга “цоллуулах “нь түүнд амаргүй байсан биз.Түүний нөхөр Жеймс ганц хүүгийнх нь төрсөн эцэг .Монголд Иргэний нисэхийн төслүүд дээр ажилласан чадварлаг инженер залууг хамт ажилладаг нөхөд нь сайн гэж үнэлдэг аж.
Нөхрөө хүсэл мөрөөдлийг нь өөрөөс нь дутахгүй дэмждэг,улс төрд хөл тавихаар зүтгэж явааг нь ойлгодог хэмээн хуульч бүсгүй хуучилж суусан цаг саяхан.Салсан шалтгаанаа тэрбээр хөндийрөөд удсан ,бас Америкт Засгийн газрын чухал төсөл дээр ажиллаж ,карьер хөөсөн тул Монголд ирэх хүсэлгүй болсонтой нь холбож тайлбарлажээ.Улстөрч эмэгтэйчүүд гадаад нөхөртэй байх тийм ч таатай зүйл биш гэж тэрбээр нэг бус удаа хэлж байсан юм.