Атрын гуравдугаар аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Сэлэнгэд ажиллах үед “Камертон”-ы Эба тариалан эрхэлж буйгаа фэнүүддээ зарлаад амжсан.
Сайдын буянаар Эба оройжин л айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр заларч хувийн тариалангийн талбайтай болсон тухайгаа бахдалтайгаар ярьж байсан. Гэтэл түүний тэр тариан талбай нь “Монгол газар” компанийн мэдлийнх гэнэ.
Олон жил хамтарч ажилласан Ц.Мянганбаяр захиралд “Камертон” хамтлагийнхнаас итгэлийг нь дааж чадах нь Эба байсан аж. Алтны магнат охин компаниа түүнд даатгахад өөрийн юм шиг өөд нь татаж явахаа амлажээ. Дуучин залуугийн эрх мэдэл заримдаа хэрээс хэтэрдэг бололтой.
“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц манайх” гэгчээр ямба хэтрүүлэн, босс зан гаргадаг аж. Түүний таагүй авир захирлынх нь чихэнд хүрч, баахан банга хүртсэн гэнэ.