Дэлхийн загварын томоохон шоу болох Берлиний загварын долоо хоног энэ сарын 5-10-нд болсон. Ирэх оны хавар, зуны загварыг сонирхуулсан уг шоунд цорын ганц ази модель оролцсон нь Монголын загвар өмсөгч С.Төгс байв. Тэрбээр ирэх сард сургуулиа төгсөх бөгөөд Германы IZAIO агентлагийн гэрээт загвар өмсөгч болжээ. Бид түүнийг “Let’s chat” буландаа урьж, цөөн хором ярилцлаа.
-Берлиний загварын долоо хоногт оролцсон гэсэн. Тэндхийн цорын ганц ази модель гэдгээ мэдэрч тайзан дээр алхах ямар санагдав?
-Энэ шоунд оролцохын тулд би маш их хичээсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200-гаад загвар өмсөгчөөс дизайнерууд 20-ийг нь сонгосон. Шалгуур нь ч нэлээд хатуу байсан. Зарим нь тэнцэнэ, зарим нь тэнцэхгүй, тэр дундаа “Бид энэ удаа ази модель авахгүй” гэх үгийг сонсоно гэхээс айж байсан ч тэнцэж, Германы нэртэй загвар зохион бүтээгч Аниа Гокелийн бүтээлийг танилцуулсандаа баяртай байна. Түүний 2012 оны хавар, зуны загвараас өмсөж, тэр том тайзнаас нижигнэсэн алга ташилт сонсоод алхахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн.
-Германд очоод хэр удаж байна вэ?
-Германд багадаа дөрвөн жил амьдарсан. Одоо энд нүүр будагч мэргэжлээр суралцаж байгаа. Ирэх сард төгсөнө.
-Загварын чиглэлээр ажиллаад хэр удаж байна вэ. “Гоодаль” сэтгүүлээс өөрийн тань зургийг анх харж байлаа.
-Загвар өмсөөд жил гаруй болж байна. “Торго” агентлагт сурал цаад, удалгүй “Монгол модель” агент лагийн гэрээт загвар өмсөгч бол сон. Энд сурахынхаа хажуугаар “IZAIO models” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа.
-Богино хугацаанд чам лахаарг үй амжилт гаргажээ. Загвар өмсөх нь хүмүүсийн боддог шиг амархан мэргэжил үү?
-Загварын ертөнцийг ойлгодог, энэ тогоонд хамт ажиллаж, зовлон жаргалыг нь мэдэх хүмүүсээс асуувал амархан гэж хэн ч хэлэхгүй. Монголд байхдаа 27 хэмийн хүйтэнд зуны хувцастай, найман цаг гаруй зогсож, зураг авахуулж байлаа. Баруунд үүнээс ч хэцүү.
Сэтгэл санаанаас эхлээд бүхий л талын бэлтгэлтэй байхгүй бол тэсэхгүй. Тэр тусмаа ази моделиуд “үгүй” гэх хариулттай алхам тутамдаа тулгардаг. Эндхийн загварынхны хувьд модель хүнд хийж чадахгүй, түвэгшээдэг зүйл байх ёсгүй гэх ханд лагатай. Тиймээс тэвчээртэй, хүлээцтэй, бүх хүнтэй эелдэг харилцдаг байх нь хам гийн эхний шалгуур болдог. Энд загвар хөгжөөд өчнөөн зууныг ардаа орхисон учраас “Үүнийг хий, чадахгүй бол эхлээд ч хэрэггүй” гэсэн хууль үйлчилдэг.
-Азийн загвар өмсөгчид үгүй гэх хариу их сонсдог гэлээ. Европын заг варын тайз азиудад тийм хатуу байдаг гэж үү?
-Германд ирээд загварын карьер хөөнө гэхэд “Ази моделиудад нэлээд хатуу салбар шүү, тэвчээртэй байгаарай” гэж хэлж байсан. Энэ үнэн гэдгийг зах зухаас нь мэдэрч байна. Ямар төвш ний, хэр сайн загвар өмсөгч вэ гэдгийг нь мэдэхгүй хэрнээ “Ази модель” гэхээр л дуу нь сулраад ирдэг.
Одоо миний ажиллаж байгаа агентлаг намайг тоож, амжилтад хүрч чадна гэдэгт маань итгэсэн. Гэхдээ чамд бага зэрэг өөрчлөлт хийж, загварынхны анхаарлыг та тахаар зүйл хийх хэрэгтэй гэсэн. Тэгээд тэд намайг хүссэнээрээ өөр чилж, би удал гүй шаргал үст ази модель болсон. “Шаргал үст ази” гэх тодотгол эндхийн томоохон зурагчид, дизайнеруудын анхаар лыг татсан учраас намайг “Берлиний загварын долоо хоног”-т оролцуулахаар сонгосон байх.
-Энэ өөрчлөлт өөрт чинь хэр санагдсан бэ?
-Маш их таалагдсан. Гэхдээ насан туршдаа шаргал үстэй явна гэдэгтээ эргэлзэж байна шүү (инээв).
-Чи Герман руу сурахаар явахдаа загвар өмсөгч мэргэжлийнхээ хувьд өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Герман бол дэлхийн хувцас загварын өнгийг тодорхойлдог газруудын нэг. Ямар ч байсан өөрийнхөө чадлыг сориод үзэх юм шүү л гэж зорьсон. Гэхдээ би их дав руу хүн бололтой (инээв). Энд ирээд Парис, Миланы загварын долоо хоногт орох юмсан гэж мөрөөддөг болсон.
-Бас “Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр болохыг мөрөөдөж яагаад болохгүй гэж. Загвар өмсөгч гэлтгүй эмэгтэй хүн бүрийн мөрөөдлийн тайз биз дээ?
-Тийм шүү. “Victoria’s secret”-д ор вол загвар өмсөгчийнхөө хувьд хамгийн том оргилд гарлаа л гэсэн үг. Гэхдээ ингэхийн тулд том дизайнеруудын шоунд оролцсон, нэртэй брэндүүдийн нүүр царай болсон байх ёстой.
-Берлиний загварын долоо хоногт оролцсоны дараа чиний мөрөөдлүүд хэр ойрхон санагдаж байна вэ?
-Санагдахаас гадна нээрэн ойртож эхэлсэн шүү. Дэлхийн томоохон загварын агентлаг намайг сураг ласан байсан. А г е н т л а г и й н х н а а с маань ми ний тухай асууж, хол боо барьсан. Гэхдээ энэ бүхэн яг тодорхой болоогүй учраас одоо хондоо нууцалъя. Удахгүй танд томоохон гэнэтийн бэлэг дуулгаж магадгүй шүү (инээв).
-Цөөнгүй жил загвар өмсөгчөөр ажил лажээ. Аль тайзан дээр хамгийн эрх чөлөөтэй алхсан бэ?
-Бүх зүйлийн эхлэл хамгийн гоё, эрх чөлөөтэй байдаг шүү дээ. “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “UB fashion week”-ийн тайз одоо хүртэл миний хамгийн дотно, эрх чөлөөтэй тайз, энэ хэвээрээ ч үлдэнэ. Загвар өмсөж эхлээд удаагүй байхдаа уг шоуны зуны загварын долоо хоногийн нүүр царай болсон нь сайхан санагдсан.
-Берлиний загварын долоо хоногийн үеэр загвар зохион бүтээгч өөрийг тань онцолж, тайзан дээр хамт алхаж байсныг харсан. Европ моделиудаас чи юугаараа давуу байсан бэ?
-Эндхийн цор ганц ази модель болохоор дизайнеруудад хамгийн тү- рүүнд нүдлэгдэх нь мэдээж. Европ мо делиуд гайхалтай содон, өвөрмөц царайтай ч үзэгчид үргэлж нэг хэвийн төрх хараад уйдаж эхэлж байгаа биз. Дээр нь европ охидын алхаа нэг л эв хавгүй, эвсэлгүй байдаг юм билээ.
-Зураг авалт, загварын шоуны өмнө чи өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Би сэтгэл санаагаа бэлдэхийг л урьтал болгодог. Сандрахгүй, тайван байхын тулд дуу сонсоно, өөртэйгээ ярилцана. Харин зураг авах үеэр болон загварын шоун дээр алхаж байхдаа эрч хүчтэй байх ёстой. Бас ядрахгүйн тулд сайн унтаж, хамт ажиллах хүмүүстэйгээ дотно, хөгжилтэй байхыг хичээнэ. Сэтгэл санаа, биеэ захирч сурах хэрэгтэй гэх зарчмыг баримталдаг.
-Сурахынхаа хажуугаар загварын шоу, зураг авалтад ороод зав муутай байдаг бололтой. Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Бас удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа учраас ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Ирэх сард төгсөх шалгалтаа өгөх учраас ажлаасаа түр чөлөө авсан. Шалгалтаа дуусгаад түр хугацаагаар Монголдоо амрах төлөвлөгөөтэй. Сүүлийн хэдэн сар ачаалалтай ажиллалаа. Зарим үед өдөрт дөрвөн зураг авалтад орох тохиолдол ч байсан.
-Багадаа хийл тоглодог байсан гэж дуулсан. Одоо хийлээ тоглож байгаа юу?
-Багадаа гурван жил хичээллээд л больсон. Гэхдээ энэ шийдвэртээ одоо хэр харамсдаг шүү.
-Германд байгаа монголчууд наадмыг хамтдаа тэмдэглэсэн гэсэн. Наадмын өдрүүдээр хуушуур идэж чадсан уу?
-Энд байдаг монголчууд хоорондоо сайн холбоотой, заримтай нь энд танилцаад дотно найз болсон. Наадмын өдөр загварын долоо хоног дууссан учраас нэлээд ядарсан. Гэхдээ ээжийнхээ үгнээс зөрж байгаад Берлин дэх монгол наадмын талбай руу явж, ээжийнхээ гарын хуушуурыг идсэн.
Хүний нутагт байхаар Монголынхоо бүх зүйлийг үнэхээр их санадаг. Найз нөхөд, Улаанбаатар хотоо ч санаж байна. Харшил хөдөлдөг ч гэлээ Монгол руугаа очвол хамгийн түрүүнд хөдөө явна даа.
Т.Жигүүр