Дэлхийн хөгжмийн урлагийн нэвэрхий толь хэмээдэг “Биллбоард” сэтгүүлээс шинэ мянганы шилдэг клипийг тодруулах санал асуулга явуулж байна. Дэлхийн хөгж мийн анхны телевиз MTV байгуу лагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй уг санал асуулгад 20 орчим клип нэр дэвшжээ. Санал асуулга дуусах болоогүй ч одоогоор дуучин Бьонсигийн “Single ladies”, Лэди Гагагийн “Bad romance” хамгийн олон санал аваад байна.
“Биллбоард”-ын цахим хуудсаар явуулж буй уг санал асуулгад хүмүүс дуртай клипээ нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд 2000 оны нэгд үгээр сарын 1-нээс энэ сарын 25 хүртэлх хугацаанд гарсан бүхий л уран бүтээл хамрагдах аж. Санал асуулгын дүн гурван долоо хоногийн дараа гарах бөгөөд Бритнигийн “Toxic”, Эминемийн “Real slim shady”, Рианнагийн “Disturbia” дууны клип ч мөн саналын тоогоор тэргүүлж байна.
Т.ЖИГҮҮР