Төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан шударга бус явдлыг шүүмжилсэн “Түшмэлийн үхэл” эмгэнэлт, инээдмийн уран сайхны кино удахгүй дэлгэцэнд гарах нь.
“Аз жаргал the bad boy”, “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киног бүтээсэн З.Батболд уг киноны найруулагчаар ажиллаж, хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай гол дүрд тоглож байгаа аж. “Түшмэлийн үхэл” кино энэ намар үзэгчдийн хүртээл болно.
А.АМИНА