Оросын Твери хотын Ботани кийн хүрээлэнд эмгэн хумсны “гүйлтийн” аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. Тус хүрээлэнгийн захирал Юрий Наумцевийн мэдээлснээр усан үзмийн бутны эмгэн хумснуудыг 20 см зайд уралдуулж, хамгийн хурдан “тамирчин”-ыг амтлаг ургамлаар шагнасан байна.
Аагим халуунд сэрүүцэхээр цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн хүмүүсийг бага боловч цэнгээж, бухимдлыг нь тайлах зорилготой ийм уралдаан явуулсан аж. Олон оронд энэ төрлийн уралдаан зохион байгуулдаг бөгөөд англичууд жил бүр хамгийн хурдан эмгэн хумс шалгаруулдаг юм байна. Энэ жил Английн эмгэн хумсны аваргаар тодорсон “тамирчин” Зумер 25 см зайд 3.23 минут хурдалжээ.
Э.ХАНА