Өмнөд Африкийн Капс мужид амьдардаг 80 настай хөгшин өнгөрсөн бүтэн сайн өдрийн өглөө сэр тэл цогцос хадгалдаг өрөөнд байсан жигтэй явдал тохиолджээ. АР агентлагийн мэдээлснээр тэрбээр өмнөх өдрийн орой нь гэртээ унтахаар хэвтсэнээ сайн санаж байгаа гэнэ.
Гэхдээ гэр бүлийнхнийх нь баталж байгаагаар өвгөн унтахаар хэвтсэнээс хойш хоёр хоног өнгөрсөн аж. Түүнийг сэрэхгүй болохоор гэр бүлийнхэн нь сандарч эмч дуудахад “Зүрхний цохилт нь мэдэгдэхгүй, үхсэн байна” хэмээгээд цогцос хадгалдаг өрөөнд шилжүүлсэн байна.
Өвгөн сэрээд ихэд цочиж, орь дуу тавихад тус газрын хоёр жижүүр сонсоод балмагдсандаа ажлын байраа орхин зугтаажээ. Тэд лам дуудсанаар өвгөн тэр өрөөнөөс гарсан гэнэ.