Алтны магнат Ц.Мянганбаяр шинжлэх ухааны салбарт нээлт хийнэ Монголын нөлөө бүхий томоохон бизнесменүүдийн нэг “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр саяхан физикийн ухааны доктор цол хамгаалжээ.Тэрбээр МУИС –ийн цөмийн физикийн ангийг дүүргэсний дараа ОХУ-ын Дубна дахь Олон улсын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 1991 онд Монголдоо иржээ.
Тэр үед зах зээлийн нийгэм эхэлчихсэн байсан тул тэрбээр бизнесийг эрхэм тавьж ,өдгөө өндөрлөгт хүрсэн Байгалийн баялаг ихтэй эх орондоо ашигт малтмалын чиглэлээр ажиллаж ,алтны магнат болж чадсан тэрбээр шинжлэх ухааны салбарт нээлт хийх эрдэмтний тоог нэгээр нэмлээ.