Хүний суурь эсийг гахайн үр хөврөлд суулгаснаар мэс заслын шинэ донортой болох тухай Европын генетикийн нийгэмлэг өнгөрсөн сард мэдээлсэн. Тэдэнтэй зэрэгцэн хулгануудад хүний эс шилжүүлэн суулгаж туршсан талаараа Японы эрдэмтэд мэдэгдсэн. Тэгвэл Их Британийн суурь эсийн судлаач Ловел Баж тэдгээр туршилтыг “Франкенштейн” үйлдвэрлэх төсөл хэмээн нэрлэжээ.
“Хүний ДНХ-ийг амьтанд суулгах нь аюулгүй гэдэг ч 10-20 жилийн дараа аймшигтай байдалд хүргэнэ. Генд нь өөрчлөлт орж, хувьссан амьтад мангас шиг л харагдана шүү дээ. Гахай биетэй, хүн толгойтой амьтан үүнээс болж төрөх магадлал их” хэмээн тэрбээр “Telegraph”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний зөвийг олон эрдэмтэн баталж, амьтны эрхийг хамгаалах PETA нийгэмлэг дэмжиж буй.
Б.ГАНДИ