Сүүлийн үед хятад залуус Монголын рок хөгжмийг сонирхох нь ихэссэн гэнэ. Тэр дундаа “Моханик”, “Лемонс”, “A sound”, “UFO” зэрэг хамтлагт тэд дуртай аж. Тиймээс “Лемонс”, “A sound” хамтлаг энэ сарын 18-21-нд Хятадын Шанхай, Нанжинг, Нинбо хотод тоглохоор болжээ.
Тоглолт өнгөрсөн сард Монголд болсон “Рок наадам”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй. “Өнгөрсөн жил “Моханик”- ийг ирснээс хойш Хятад, тэр дундаа Шанхайн залуус Монголын амьд хөгжимд дуртай болсон.
Энэ нь Монголын уран бүтээлчид Хятадын хамтлагуудтай цаашид хамтран ажиллахын үндэс болно” хэмээн тус наадмын зохион байгуулагч Брайн Оффентер ярилаа.