…Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм
Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө
Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ
…Хаяа нийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ… /”Халаасны өрөө” шүлгийн хэсгээс/
Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат “Халаасны өрөө” хэмээх эл шүлгээ 1986 онд бичиж, 1989 оны “Болор цом”-яруу найргийн тэмцээнд уншиж гуравдугаар байранд шалгарч байв.