Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Д.Түвшинтөртэй өчигдөр 15.05 цагт “Утасны анд” холбогдлоо. Тэрбээр 3D технологиор бүтээж буй киноныхоо эвлүүлгийн ажлыг хийж байв.
-Таныг 3D кино хийж байгаа гэж сонслоо.
-Тийм ээ. Найруулагч А.Миеэгомботой хамтран 3D кино хийхээр ажиллаж байна. Зураг авалтын ажил дуусаад эвлүүлэг эхэлсэн. А.Миеэгомбо зохиолыг нь бичиж, найруулсан.
-Манайхан өмнө нь 3D кино хийж байгаагүй. Та нарт туршлага дутах явдал гарч байна уу?
-Бид 3D кино хийх талаар эртнээс ярилцаж, туршлага, мэдээлэл судалсан. Туршилт хийж үзсэн. Болмоор санагдаад киноны ажлаа эхэлсэн.
-Ямар техник хэрэгслээр хийж байгаа вэ?
-Хамгийн сүүлийн үеийн техник тех нологи ашиглаж байгаа. АНУ-аас мэргэжлийн 3D камерын сүүлийн үеийн загварыг оруулж ирсэн.
-3D кино бүтээхэд жирийн киноноос ямар ялгаатай байна вэ. Ямар дамжлагад хамгийн их ажиллагаа шаардаж байна?
-Зураг авалт бол ялгаагүй. Хамгийн чимхлүүр ажил нь эвлүүлэг байдаг юм байна. Хоёр зураг давхцуулж хийдэг болохоор эвлүүлэг дээр их удаан ажиллана.
-Киноны нээлт хэзээ вэ?
-Одоохондоо тодорхойгүй л байна. Ямар ч байсан оноос өмнө үзэгчдэд толилуулна.
-Ямар жүжигчид тоглож байгаа вэ?
-Г.Эрхэмбаяр, Б.Даулетжан бид гурав гол дүр бүтээсэн. Мөн гавьяат жү жигчин Н.Нэргүйбаатар, жүжигчин Г.Алтаншагай, М.Баярмагнай, Д.Ганцэцэг, Д.Хадбаатар аваргын хүү Х.Даваажав нар тоглосон.