27 настайдаа харамсалтайгаар нас барсан Их Британийн алдарт дуучин Эми Уайнхаус “Fred Perry” компанитай хамтран спортын хувцасны загвар зохион бүтээж байсан билээ. Түүний бүтээсэн загварын дагуу хувцас үйлдвэрлэн, худалдаанд гаргаж эхэлснээ тус компани албан ёсоор мэдэгдсэн байна.
“The Daily Telegraph” сонинд мэдээлснээр “Fred Perry” компанийнхан Эмигийн гэр бүлийнхнээс зөвшөөрөл авсан гэнэ. Алдарт дуучны дахин давтагдашгүй стиль, амьдралыг үзэх үзлийн тусгал болсон энэ загварын хувцасны коллекцийг тус компани нэрийн барааны дэлгүүрүүдээрээ 60-195 фунтийн үнээр худалдаж байгаа аж.
Харин орлогыг нь хүүхэд, өндөр настнуу дад туслах Эми Уайнхаусын санд хандивлах юм байна.