Гавьяат жүжигчин Т.Ариунааг нөхрийнхөө төрсөн нутгийн ойн баярт хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө гэж Сэлэнгэ аймгийн зон олон сэтгэл догдлон ихэд харуулджээ.
Гавьяатын ирсэн гэх сураг дуулдсанаас биш наадмын талбайд тухтай сууж ч харагдаагүй гэнэ. Нөхрийнх нь “Ноёд” групп Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого чамгүй олдог тул дуучин бэрдээ энэ нутгийнхан төрснөөс өөрцгүй ханддаг аж. Т.Ариунааг “Наадмын нээлт дээр дуулах байх” гэж найдсан нь талаар болжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин цол наадмын өмнөхөн хүртэж, энгэрээ мялаасан Аглуу энэ нутгийн хүргэн гэнэ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн шоу тоглолтыг хөтөлж байхдаа “Эхнэр маань Сэлэнгийнх л дээ. Тийм болохоор би энд хазгар хүргэн хадамсаг гэгчээр ирсэн юм” хэмээн хэлж нутгийнхны дургүйг хүргээд авчээ.