Монголчуудын гурван хорын нэг хэмээн нэрлэдэг давсыг тархинд хар тамхи мэт нөлөөлдгийг Австрали, Америкийн эрдэмтэд саяхан баталжээ. Дэлхий маш олон хүн хоолон дахь давсны хэмжээгээ багасгаж чадахгүйгээс цусан хангамжийн хэвийн байдал алдагдаж, зүрх судасны өвчтэй болж буй.
Эрдэмтдийн судалснаар давс ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүсийн тархины эс героин, кокайн, никотин зэрэг хорт бодис хэрэглэсэн үеийнхтэй ижил байжээ.
Гэхдээ тархины эсийн өөрчлөлт давс ихээр хэрэглэх үед бус, хэрэглээгээ багасгасны дараа илэрч байсныг Мелборн их сургуулийн судлаачид тогтоожээ. Харин давсны хэрэглээгээ багасгахад хүний бие богино хугацаанд хэвэндээ орж байв. Гэхдээ гэнэт багасгах нь мөн хортой гэнэ. Тиймээс давсыг яг одооноос аажмаар багасгаж, зохистой хэрэглэх нь эрүүл мэндэд тустайг эрдэмтэд сануулж байна.
Р.Цэцэг