Загварын бүсгүйчүүд дундаа “Гандан бууршгүй” хэмээх алдартай загвар өмсөгч Ч.Туяацэцэг загварын тайзнаа “Топ модель” өргөмжлөлийг өөрийнхөө амжилтаар гуйж бус гуядаж авсан. Холливудын одод шиг 10 мянган доллараар шүдээ цайруулсан, кино урлагт хүч үзэж буй, олон жил хамт амьдарсан найз залуугаасаа салж олон хүүхэдтэй баян хижээл эрийг сонгосон гэх түүний талаарх дуулиан шуугиан хэвлэлийн хуудаснаас тасардаггүй.
Түс тас, шулуун зантай сайхан бүсгүй олон жил ганц бие явсны эцэст хадамд гарч, албан ёсоор гэрлэлтээ батлуулахаар зэхэж буй гэнэ. Топ моделийн олон талаас нь бодолцож сонгосон амьдралынх нь хань Увс нутгийн уугуул, “Петровис” компанийн дэд захирал Г.Гансүх аж.
Шинэхэн хос эдүгээ “Japan town”-д төвхнөжээ. Сонирхуулахад Г.Гансүх дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн төрсөн дүү гэнэ.