Хэвлэлээр нэг хэсэгтээ л “Хятад эртэй сууж байгаа гэнэ” хэмээн бичигдсэн дуучин Соког үеийнх нь хэрэгт дуртай хүүхнүүд ямар залуугийн өрхийг татаж, цайг нь чанах бол гэж чихээ сортойтол сонирхож суудаг аж. Дуучин бүсгүй найз залуугаа элдэв хов жив, хэвлэлийн бай болголгүй нууцалж чадсан.
Тэрбээр жирийн нэгэн даруухан залуутай үерхэж, багагүй хугацаанд амьдарсны эцэст ирээдүйн ханиараа сонгожээ. Нэг нэгнийхээ зан чанарыг амьдарсан он жилүүддээ таньсан болохоор тэд энэ намар гэр бүл болж, хуримаа хийхээр төлөвлөсөн гэнэ.
Хадамтайгаа ихэд дотносож, гадуур дотуур хамтдаа явж харагдах Соко “Одоо намайг ямар хүнтэй сууж байгааг минь хараарай.
Миний хувьд амьдрал зохиож, үр хүүхэд төрүүлэх нас минь ч боллоо. Гэрийнхэн маань ч энэ мөчийг удаан хүлээсэн. Юутай ч насан туршийн ханиа оллоо” хэмээн ойр дотныхоо найз бүсгүйчүүдэд ярьжээ. Тэрбээр ойрд хуримын бэлтгэл ажилдаа дарагдаад , найз нөхөдтэйгээ ч тухтай уулзах завгүй яваа гэсэн шүү.