БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 25-нд болох “Тэнгэрээр нисэх шагнал” олон ангит киноны наадамд “Гаадаа мээрэн” кино нэр дэвшжээ. Киноны гол дүр Муданд тоглосон жүжигчин Р.Анхням өмнөд хөршийн томоохон кино наадамд уригдаж, улаан хивсэн дээгүүр алхах болсон нь Монголын жүжигчин анх удаа уригдан оролцож буй нь. Р.Анхням анх “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглон, үзэгчдийн танил болж байсан.
Түүнээс хойш “Сексийн эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр”, Хайрын эрэлд зэрэг кинонд тоглож авъяастай, чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад авсан.
Тэрбээр “Гаадаа мээрэн” киногоороо БНХАУ-ын ард түмэнд танигдсан нь монгол уран бүтээлчдийн хувьд гадаадын кино урлагт хүч сорин, дэлхийд танигдах анхны элч болж буй.
Жүжигчин бүсгүйн хувьд “Гаадаа мээрэн” кино нь Өмнөд хөршид тоглосон гурав дахь уран бүтээл нь.