Манайд ургадаг хушны самар биед олон төрлийн сайн бодис нийлүүлэх гүүр болно. Самар А, Е, В2 аминдэмийн найдвартай эх үүсвэр юм.
Үүний зэрэгцээ эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой тос агуулдаг. Иймээс долоо хоногт таван удаа 100 гр самар хэрэглэсэн бол зүрхний титэм судасны эмгэгт өртөх эрсдэл 50 хувь буурдаг болохыг судлаачид тогтоожээ. Австралийн эрдэмтэд самрыг тогтмол хэрэглэснээр цусан дахь холестриний агууламжийг буу руулах нөлөөтэйг нотолсон байна.
Дээд гурилын талхтай харьцуулахад самрын илчлэг чанар хоёр дахин их юм. Түүнийг судас хатуурах болон амин дэм, кобальт, төмрийн давсны дутлын үед сувиллын зориулалтаар хэрэглэнэ. Сам рын ислэг болон тосны ханаагүй хүчлийн агууламж өндөр тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх, шамбарам , өтгөн хатах, зүрх судасны өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.
Самар бие махбодийг залуужуулах нөлөөтэй бө- гөөд арьсны эсийн нөхөн төлжих явцыг эрчимжүүлэх үйлчилгээтэй гэж Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа зөвлөв.