Их Британийн алдарт аялагч, дугуйтай сэтгүүлч хэмээн алдаршсан Леон МакКаррон, Роб Лилвал нар ирэх арваннэгдүгээр сард Монголд ирэх гэж байна. Тэдний аяллын гараа Монголын говиос эхэлж, Хятадын Хонконгод дуусна. 3500 км зам туулж, дөрвөн сар үргэлжлэх уг аяллын ихэнх замыг тэд явган туулж, шаардлагатай тохиолдолд дугуй, завь хэрэглэх юм байна.
Леон, Роб нарын аяллын бичлэг, замын тэмдэглэлийг National Geographic сувгаар “Walking home from Mongolia” нэртэй нэвтрүүлэг болгон цацах гэнэ. Роб Лилвал өмнө нь Оросын Сибирээс Лондон хүртэлх 48 мянган км, Леон МакКаррон Нью-Йоркоос Хонконг хүрэх 23200 км замыг дугуйгаар туулж, дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Тэд дөрвөн тивийн улсуудаар аялж, нэвтрүүлэг хийхийн зэрэгцээ 22.500 хүнд илтгэл тавьжээ.
Б.ЭГШИГ