“Оскар”-ын зургаан удаагийн шагналт Кэйт Уинслет жүжигчин Эмма Томпсон, Рэйчел Вейз нартай хамтран гоо сайхны мэс заслын эсрэг хөдөлгөөн байгуулжээ. “Их Британийн гоо сайхны мэс заслын эсрэг холбоо” нэртэй түүний хөдөлгөөнд нэгдэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөж буй гэнэ.
“Холливудын кино залуу охидод дарамт үзүүлэх нь хэрээс хэтэрсэн. Том өгзөг, хөх, өндөр хамар, зузаан уруултай бол хамгийн сайхан нь гэж тэдэнд хүчээр тулгаж байна. Гэтэл хүн бүрийн гоо сайхан болон төгс төгөлдрийн үнэлэмж ялгаатай. Хүн бүр дахин давтагдашгүй, өвөрмөц бүтээл. Тиймээс өөрийгөө байгаагаар нь хайрлах хэрэгтэйг бусдад ойлгуулахыг хичээнэ” хэмээн тэрбээр "Telegraph"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Б.ОЮУТАН