Зуны улиралд “ээлжийн амралт”-аа авдаг Монголын үндэсний номын сан (МҮНС) өчигдөр залуусын хөлд дарагдлаа. Залуус МҮНС-гийн Үнэт, ховор номын музейг үнэгүй үзэж, бичиг үсгийн хосгүй соёлтой өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ залуусын сэдэвт номын үзэсгэлэн худалдаанаас хэрэгтэй номоо хямдралтай үнээр худалдаж авав. Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойд зориулан Монголын залуучуудын холбоо, МҮНС хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
МҮНС-гийн Үнэт, ховор номын музейд хадгалж буй үзмэрүүдийг үзэгчид их сонирхож байсан. Алтан, мөнгөн үсгийн болон есөн эрдэнийн “Ганжуур”, мөнгөн хуудсан дээр алтан үсгээр бичсэн “Сандуйн жүд” судар, “Асрагч нэртийн түүх”, Монгол шунхан “Ганжуур”, “Лу Алтан товч”, “Алтан ургийнхны ургийн бичиг” зэрэг Монголын төдийгүй дэлхийн оюуны хосгүй үнэт өвд багтдаг 600 гаруй бүтээлийг тэнд хадгалдаг.
Монголын анхны спортын мэдээ гэж болох Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газарт харваад байгаа оносон тухай тэмдэглэл, 1268 оны наймдугаар сарын 15-нд Хубилай хаанаас Японы эзэн хаанд илгээсэн захидал, Богд хааны зарлигийн эх хувь зэрэг сонирхолтой, нандин өвийг тэндээс үзэж болно. Сонирхуулахад, яруу найрагч Ц.Бавуудорж “Болор цом” хүрт сэн “Монголын их амар амгалан” шүлгээ уламжлалт ар гаар мөн гөн хуудсан дээр алтаар бичиж Үнэт, ховор номын музейд хадгалуулжээ.
Х.УЯНГА