Их Британийн Оксон хотын “Park place” харшийг ОХУ-ын нэрээ нууцалсан тэрбумтан 140 сая фунтээр худалдан авчээ. Уг харшийг XVIII зууны эхэн үед барьсан бөгөөд II Жорж хааны хүү, Уэльсийн хунтайж Фредрик амьдарч байсан аж. Хожим “Park place”-ийг нийтийн мэдэлд шилжүүлж 1998 он хүртэл дунд сургуулийн хичээлийн байр болгон ашиглаж байжээ.
Гэвч харшийг сүнстэй хэмээн сургуулийг нүүлгэж, 2007 онд Майк Спинк 42 сая фунтээр худалдан авсан байна. Уг харш цэцэрлэгт хүрээлэн, гольфын талбай болон усан оргилууртай аж. “Park place” өдгөө Их Британийн хамгийн үнэтэй харш болжээ.
Т.ЖИГҮҮР