АНУ-ын Баруун Виржиниагийн их сургуулийн эрдэмтэд 78 сая жилийн тэртээ амьдарч байсан поликотилус латиппинус буюу тэнгисийн мангас хэмээгддэг нэгэн төрлийн амьтны гэх араг ясыг олсон тухай “National Geographic” мэдээлэв. 4.7 метр урт уг амьтан хээлтэй байхдаа үхсэн учраас өндөг нь боловсорч гүйцэлгүй чулуужсан болохыг тогтоожээ.
Үлэг гүрвэлийн төрөл зүйлд багтах тэнгисийн мангасын араг ясыг судалж дууссаныхаа дараа Лос-Анжелесийн Байгалийн түүхийн музейд шилжүүлэх гэнэ. Сонирхуулахад, эрдэмтэд уг амьтныг далайн гахай, халимны өвөг хэмээдэг юм.