“Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхагвасүрэн тэвэг өшиглөх дуртай байсан ч гэрийнхэн нь хориглоод болиулжээ. “Тэвэг тогловол бөөр муудаж, цусаар шээдэг юм” гэж айлгадаг байсан гэнэ. Гэхдээ угийн дэггүй хүү тэвэг тоглохгүй болсон ч байрныхантайгаа пин дээгүүр гүйж тоглодог байж.
Харин гэртээ ганцаараа байвал ганцаараа ярьж тоглоомон хав нохойгоо согтуу арслан болгож жүжиглэдэг байсан гэнэ. Лхагваа цэцэрлэгийн “цэрэг” байхдаа нусны алчуураар янз бүрийн амьтан, цэцэг хийчихдэг байсан аж.
Хааяахан хоккей тоглодог гээд юм бүхнийг сонирхдог зан нь түүнийг урлагийн ертөнц рүү хөтөлсөн гэнэ.