ОХУ-ын Чита хотноо ирэх есдүгээр сарын 9-14-нд Байгалийн чанадын олон улсын кино наадам болно. Наадамд Монгол, ОХУ, Серб, Польш, Болгар, Хятад, Унгар, Беларусийн 50 орчим кино өрсөлдөнө. Анх удаа болж байгаа уг арга хэмжээнд одоогоор Монголоос оролцох кино тодроогүй байгаа бөгөөд зохион байгуулагчид нь “Татаар ажиллагаа” киног урих санаатай байгаа сурагтай.
Тэд наадмын хүндэт зочноор Б.Амархүүг урьж, хаалтын ажиллагааны үеэр болох бүх оддын тоглолтод дуулуулах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч Б.Амархүү Монголд киноны зураг авалтад оролцож байгаа тул татгалзсан хариу өгсөн байна. Тиймээс зохион байгуулагчид өнгөрсөн бямба гаригт Монголд ирж, Б.Амархүүтэй хэлэлцээр хийсэн гэнэ.
“Татаар ажиллагаа” кино мөн ирэх есдүгээр сард Японд болох олон улсын инээдмийн кино наадамд оролцох юм байна.
С.ОД