ГХЯ, Энхтайван найрамдлын холбоо, Дэлхийн монголчууд чуулган хамтран зохион байгуулж буй “Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”- ын ёслолын ажиллагаа, шоу тоглолт Сүхбаатарын талбайд энэ сарын 27-нд болно.
Тоглолтын ерөнхий найруулагчаар “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ажиллаж байгаа бөгөөд “Харанга”, “Мотив”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин Эгшиглэн, BX, “Universe best songs” наадмын шилдэг оролцогчид болон ОХУ-ын Буриадын “Уран”, БНСУ-ын “Turtles” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх аж.
А.АМИНА