Индонезийн Сулавеси арлаас соёотой мэлхийнүүд олсон нь биологичдийн гайхаш төрүүлж байна. Лузон төрлийн эдгээр мэлхий доод эрүүндээ хоёр соёотой бөгөөд хор ялгаруулдаг аж. “Ийм зүйл байх боломжгүй. Эдгээр мэлхий могойтой эвцэлд орсон байх магадлалтай” хэмээн Канадын их сургуулийн биологич Бен Эванс ярьжээ.
Лузон төрлийн мэлхийнүүд биеэр том бөгөөд жижиг жараахай болон шавьжаар хооллодог. Бен Эвансын ахалсан судалгааны баг эдгээр мэлхийг судалж, шинжлэх ухаанд шинэ нээлт болно гэж мэдэгджээ.
Т.ЖИГҮҮР