“Киви” хамтлагийн ахлагч Ука бие даасан анхны цомгоо гаргахаар болжээ. “9-10 дуутай шинэ цомог энэ намар сонсогчдын гарт очино” хэмээн тус хамтлагийн продюсер Б.Ангирмаа ярилаа. Цомгийн анхны дуугаа Ука өнгөрсөн баасан гаригт болсон “Infinity day” үдэшлэгийн үеэр дуулжээ. “Хоосон” хэмээх шинэ дууны шүлгийг Б.Ангирмаа бичиж, Б.Дашдондог аяыг нь зохиосон аж. Ука бие даасан цомог гаргаж буй нь “Киви” хамтлаг тарж буйн илрэл ч байж мэдэх юм. Харин продюсер Б.Ангирмаа үүнийг үгүйсгэн “Зүгээр л цомог гаргаж байгаа юм” хэмээн тайлбарлалаа.
Ж.СЭЛЭНГЭ