“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Т.Цэнд-Аюуш хүүхэлдэйгээр тоглох дургүй байжээ. Ганцаараа хүүхэлдэйтэй уйтгарлаж сууснаас найзуудтайгаа бөмбөг тоглохыг илүүд үзнэ.
Тиймдээ ч дээс, бөмбөг тоглодог бага насаа тэрбээр тодхон санадаг. Түүний бөмбөг тоглодог авьяас нь жил бүрийн элсний волейболын тэмцээн дээр илэрдэг юм билээ. Өнгөрсөн жилийн аварга болж байсан жүжигчин бүсгүй энэ жил “Swatch beach volleyball” тэмцээний хоёрдугаар байрт шалгарсан юм.