Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн багаасаа л сонгодог урлагт дурлан, суралцаж эхэлсэн учраас бага байхдаа юугаар, хэрхэн тоглодог байснаа мартах шахжээ. Шахуу хөтөлбөртэй хичээл нь тэднийг тоглоод гүйх хүүхэд наснаас нь эрт холдуулсан биз ээ.
Ямар ч гэсэн тэрбээр хүүхэлдэйгээр тоглодоггүй байснаа сайн санаж байв. Эмээ, өвөөгийнхээ гэрт өссөн учраас цэцэрлэгт явж байгаагүй юм билээ. Харин хааяа “чирта” тоглодог байсан гэнэ. Мөн дэлгүүр болж тогловол худалдагч нь болдог охин байжээ.