Хамгийн загварлаг жүжигчнээр тодорч байсан “Бүрэнхий” киноны Роберт Паттинсон өөрийн нэрийн загварын коллекц гаргахаар шийдсэн тухай MTV мэдээлэв. Тэрбээр кинонд тоглохоосоо өмнө загвар өмсөгч байсан юм.
Роберт эхний ээлжинд жийнс болон хүрэмний загвар зохион бүтээх бөгөөд өөрийн имиж болсон скинни өмд, нарийн хар зангиатай ижилсүүлэхээр төлөвлөжээ. “Миний загвар тайзан дээр бус гудамжны хэмнэлд тохирсон байхыг чухалчилж байгаа” хэмээн Роберт Паттинсон ярьжээ.
Сонирхуулахад ирэх сард нээлтээ хийх “Бүрэнхий” киноны төгсгөлийн ангид зориулсан дууг Роберт Паттинсон, Кристен Стюарт нар дуулсан байна