Хосуудын хайрын бэлгэдэл болсон LOVE хөшөөний нээлт мягмар гаригийн үдэш Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Час улаан өнгөөр гэрэлтэх “LOVE” хөшөөний загварыг Америкийн зураач Роберт Индиана 1964 онд “Модерн арт” дүрслэх урлагийн музейн шинэ жилийн баярын ил захидалд зориулан бүтээсэн аж.
Энэ бүтээлийн гурван хэмжээст хувилбар нь 1970 онд АНУын Индианаполис хотын дүрслэх урлагийн музейд тавигдсанаас хойш Нью-Йорк, Лас Вегас, Флорида, Токио, Сингапур, Бангкок, Лиссабон, Хонконг, Шанхай, Ванкувер, Истанбул зэрэг дэлхийн олон хотод өөр өөр өнгө, хэлбэр дүрс, хувилбараар сүндэрлээд байгаа юм.
LOVE хөшөөний нээлтийн үеэр “UFO”, “North star”, “Unicorn”, “Fire” зэрэг хамтлаг ая дуугаа өргөн, хосуудад зориулсан үдэшлэг зохион байгуулжээ.
Ж.СЭЛЭНГЭ