“Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаттай 17.20 цагт холбогдлоо.
-Сайн байна уу, Чука ах аа. “Утасны анд” байна. Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадмын шоу тоглолтыг та зохион байгуулж байгаа гэсэн үү?
-Энхийн их наадам манай улсад хоёр дахь удаагаа зохиогдож байгаа юм билээ. Сүхбаатарын талбайд энэ сарын 27-нд болох шоу тоглолтыг нь би найруулж байна. Үүгээрээ дэлхийн энх тайвны үйлст хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна.
-Тоглолтод ямар хамтлаг, дуучид оролцох вэ?
-“Харанга”, “Мотив”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин Эгшиглэн, BX, “Universe best songs” наадмын шилдэг оролцогчид болон ОХУын Буриадын “Уран”, БНСУ-ын “Turtles” хамтлаг оролцож ая дуугаа өргөнө. Энхийн их наадам гэж байгаа болохоор энх тайван, эх орны сэдэвтэй дуунууд давамгайлж таарна.
-Зуныг яаж өнгөрөөв. Амарч амжив уу?
-Ажил их байсан болохоор зуныг амарч амжихгүй өнгөрөөх шахлаа. Хэд хоногийн өмнө хүчээр шахам зав гаргаж, найзуудтайгаа долоол хоног амарсан.
-“Энимон” хамтлагаар уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?
-Цомгийн бэлтгэлд ороод эрчимтэй ажиллаж байгаа. Дөрвөн дуутай болсон.
-“Making the band” төслийн хоёр дахь шоу эхэлсэн. Шинээр байгуулж буй хамтлагтай та хамтарч ажиллаж байгаа юу?
-Хамтарч ажиллаагүй. “Энимон” хамтлагаа хөл дээр нь босгож, рок попын ертөнцөд шинэ өнгө төрх оруулчих санаатай л зүт гээд байна.
-“Харанга” хамт лагаар сонин сайхан юу байна вэ?
-Манай хамтла гийнхан энэ сарын 28-наас ирэх сарын 21 хүртэл хөдөө орон нутагт аялан тоглоно. Бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх аймагт тоглох төлөвлөгөөг маань хамтран ажилладаг байгууллагууд дэмжиж, санхүүжүүлж байгаа.
-Та яг одоо хаана, юу хийж байна вэ?
-Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр гаргах гээд сууж байна.
Х.УЯНГА