"Форбес" сэтгүүлээс дэлхийн хамгийн орлоготой зохиолчдыг нэрлэжээ. Жагсаалтын тэргүүнд Америкийн зохиолч Жеймс Паттерсон бичигдсэн байна. Тэрбээр хоёр дахь жилдээ ийнхүү энэ жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Жеймс Паттерсон 84000 ам.долларын орлоготой ажиллажээ. Удаах байрт 35000 ам.доллар халаасалсан Даниэл Стил орж, гуравдугаарт уран зөгнөлт болон аймшгийн зохиолоороо алдартай Стивен Кинг бичигдсэн байна. Түүний орлого 28.000 ам.доллар.
Э.ХАНА