Австралийн Мельбурн хотод амьдардаг Жон Берригийн гар сүүлийн үед өвдөж, шаналгах болсон тул “Sunshine” эмнэлэгт ханджээ. Хэд хоногийн дараа түүнд эмчийн оношийг цахим хуудсаар илгээснийг үзээд тэрбээр ухаан алдах шахсан гэнэ. Учир нь эмч түүнд жирэмсэн гэдэг онош тавиад баяр хүргэсэн байж.
180 см өндөр, 90 кг жинтэй, бусад эрээс ялгарах гойд зүйлгүй, амьдралын зөв хэвшилтэй эр “жирэмсэн болсноо” мэдээд гайхаж, ямар нэгэн эндүүрэл гарсан байх гэж найдаж байгаа гэнэ. Тэрбээр тус эмнэлэгт дахин хандаж, жирэмсэн гэдгээ батлуулахаар шинжилгээ хийлгэхээр болжээ.