“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Шинэ үе” продакшны бүтээсэн инээдмийн кинонд тогложээ. Одоогоор нэрийг нь өгч амжаагүй энэ кинонд Дээгий хамгаалалтын албаны даргын дүр бүтээсэн аж. Анх удаа кинонд тоглож буй түүний хувьд дүр бүтээнэ гэдэг хэнд ч хэлэлгүй олон жил нууцалсан хүсэл мөрөөдөл нь байсан гэдэг.
Хошин шог үзэх дуртай түүнд Бооёо кинонд тоглох санал тавьжээ. Хөгжилтэй дүр бүтээсэндээ Дээгий тун чиг сэтгэл хангалуун байгаа гэнэ. Мөн тэрбээр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай хамтран “Монголын нууц товчоо” нэртэй цомгийн ажилд шаргуу оржээ.
Энэхүү цомог нь рок поп, реп, техно, электро дэнс урсгалаар дуулсан дуундууаараа бусдаас онцгой ялгарах гэнэ.