Ахмадуудын үндэсний аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болж байна. 50-иас дээш насныхан оролцдог уг тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг юм байна. 1985 онд ахмад тамирчдын санаачилгаар эхлүүлсэн уг тэмцээний анхны тоглолт 1987 онд болж, 2500 тамирчин хурд, хүчээ сорьжээ.
Зурагт, зуухны өмнө үлдсэн насаа өнгөрүүлэхийг хүсэлгүй, идэвхтэй амьдралыг эрхэмлэгч ахмадууд энэхүү тэмцээнд оролцох нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн бөгөөд энэ жилийн хувьд 15000 болж, хүрээгээ өргөтгөсөн байна. Тэд хөнгөн атлетик, гар болон сагсан бөмбөг, бейсбол, усан сэлэлт, ширээний теннис зэрэг олимпийн хөтөлбөрт багтсан ихэнх төрлөөр ана мана өрсөлдөн, аваргаа шалгаруулдаг.
Ялагчид олон улсын ахмадуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг юм байна.
Э.ХАНА