Британи эмэгтэйчүүдийг жам ёсоороо төрж, хийсвэр хагалгаанаас татгалзахыг уриалсан кампанит ажил болж байгаа гэнэ. “The Daily Mail”-д мэдээлснээр Үндэсний эрүүл мэндийн албанаас явуулж байгаа уг арга хэмжээний зорилго нь төрөх явцад гаргадаг үргүй зардлыг багасгах явдал аж. Тус улсын Эрүүл мэндийн даатгалын хуулиар ийм хагалгаа хийлгэхэд 2600, жам ёсоороо төрөхөд 1200 фунт төсөвлөдөг гэнэ.
Үндэсний эрүүл мэндийн албаны судалгаагаар дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хагалгааны аргаар хүүхдээ төрүүлэхийг хүсдэг аж. 1980-аад оны үед эх болсон эмэгтэйчүүдийн 10 хувь нь гэдсээ хагалуулж хүүхдээ гаргасан гэдэг баримт байна. Бүсгүйчүүд жамаараа төрвөл улсынхаа эдийн засагт бага боловч нэмэр болж, жилд ойролцоогоор 5.6 сая фунт хэмнэх боломжийг бүрдүүлнэ гэж тус албанаас мэдээлжээ.