Оксфордын их сургуулийн эрдэмтэн Мартин Брашир Баруун Австралийн эх газрын элсэн чулуун дотроос 3.4 тэрбум жилийн настай чулуужсан нян илрүүлэв. Энэ нь их тэсрэлтийн талаарх олон нууцыг хүн төрөлхтөнд хэлж өгөх аж. Сонирхолтой нь элсэн чулуун дотор хүчилтөрөгчгүй орчинд байсан нян өдгөө амьсгалж, амилсан байна.
Уг нян халуун цаг ууртай, хүчилтөрөгчгүй нөхцөлд олон тэрбум жил унтаа байдалд шилжиж, ийнхүү эргэн амь орсон нь эрдэмтдийн гайхашийг төрүүлж байгаа бөгөөд түүний ДНХ-ийг судалж, 3.4 тэрбум жилийн өмнөх цаг уурыг мэдэх боломжтой аж. Гэвч энэ нь бидэнд мэдэгдсэн хамгийн эртний нян биш. 2007 онд Гренландаас 3.7 тэрбум жилийн өмнөх нян олсон ч амьгүй байжээ.
Т.ЖИГҮҮР