12.52 цаг. Их дэлгүүрээс цирк рүү уруудах замд ийм нэгэн охин хараа
булаав. Түүний хувцаслалт тэр чигээрээ цэргийх шиг загвартай байсан учраас түүнийг “Army girl” гэж нэрлэлээ.
Бор, саарал, хар ногоон, хар, хар хөх. Ийм өнгийн хувцас хэтэрхий нүсэр бөгөөд зуны улиралд тохирохгүй мэт санагдав. Гэхдээ цэргийн хувцсыг ийм өнгөгүйгээр ч бас төсөөлж боломгүй. Бидний онцолсон охин хувцасны өнгө уусгалт, донж маягийг нь тааруулсан учраас тун ч содон харагдаж байв. Өмд майкны өнгө ойролцоо ба нимгэн цамны өнгөэтй малгайн оруулга нь хоршино.
Зуны өдрийн бүгчмийг үл тоосон ямар “дээрэнгүй” гутал вэ. Гэхдээ энэ өдрийн цаг агаар жаахан сэрүүн байсан учраас тийм ч түвэгтэй биш байсан байх.
“Army girl” маань загвар зохион бүтээгчийн чиглэлээр суралцдаг төдийгүй нэгэн сэтгүүлд мэргэжлээрээ ажилладаг юм билээ. Тиймдээ ч бидэнд зургаа авахуулахыг зөвшөөрч, сонгосон хэв маяг, мэдрэмжээ ийнхүү илэрхийлсэн юм