МАН-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат өдөр тутмын сонины эрхлэгчээр томилогдоод удаагүй. Тэрбээр хоёр нарны хооронд завгүй өнждөг их ажлынхаа хажуугаар мөдхөн дэлгэцнээ амилах “Долоон бурхан харвадаггүй” нэртэй уран сайхны кино продюсерлээд толгой өндийх завгүй яваа гэнэ. Уг кинонд 1921 оны хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хувьсгалч залуусын амьдралын тухай өгүүлж буй.
Ардын хувьсгал гэхээр Д.Сүхбаатар жанжны нэр, дүр төрх юун түрүүнд хүмүүсийн толгойд орж ирдэг нийтлэг ойлголтыг эвдэн, эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж нэр нь тодролгүй үлдсэн эгэл хувьсгалчдын түүхийг энэ бүтээлээрээ харуулахаар зорьжээ. Киноны зураг авалтыг Сэлэнгэ аймагт хийх аж. Ирэх сонгуулийн өмнө уг түүхэн кино намын PR болно хэмээн ойлгож байгаа олны таамаглалыг тэрбээр үгүйсгэж, “Энэ кино сонгуультай огт хамаагүй. Гар нийлсэн уран бүтээлчдийн сэтгэл гарган хийж буй цэвэр уран бүтээл юм” хэмээн тайлбарлажээ. “Ням гариг” сэтгүүл